Эвдэрсэн газруудад нөхөн сэргээлт хийнэ



"Нөхөн сэргээлт-2020" ерөнхий арга хэмжээний хүрээнд Ховд аймгийн Мэргэжлийн хяналт, цагдаа, байгаль орчин аялал жуулчлалын газар хамтран Ховд аймгийн нийт 12 суманд Ашигт малтмалын тусгай зөвшөөрөлтэй аж ахуй нэгж, бичил уурхайн үйл ажиллагаа явуулдаг, мөн түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөлтэй аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж байна.
Ховд аймгийн хэмжээнд нийт 525 га газар эвдэрсэн.  Үүний 259.9 га талбайд Хөшөөтийн уурхай болон бусад компаниуд олборлолтын үйл ажиллагаа явуулж байна. Одоогийн байдлаар олборлолт хийгдэхгүй байгаа 148.5 га эвдэрсэн талбайн 3.5 га газарт нөхөн сэргээлт хийгдсэн. Мөн 27 га газарт нөхөн сэргээлт хийхээр ажиллаж байна.

Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ