Хууль бусаар загас барихтай холбоотой хамтарсан хяналт шалгалт хийжээ



Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газраас Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Хар-ус нуурын УТХГН-ын хамгаалалтын захиргаатай 2020 онд хамтран ажиллах төлөвлөгөө баталсан.
Тус төлөвлөгөөний дагуу загасны үржлийн үе эхэлж байгаатай холбогдуулан урьдчилан сэргийлэх хамтарсан хяналт шалгалтыг 2020 оны 03 дугаар сарын 28-29-ний өдөр зохион байгууллаа.
Хяналт шалгалтын явцад  Хар-ус нуурын БЦГ-ын орчны бүсэд хамаарах Ховд гол дагуу  хууль бусаар загас барихаар очсон 50 гаруй иргэнийг саатуулж, холбогдох хууль тогтоомж, журмыг танилцуулан мэдээлэл өгч, зөрчлөөс урьдчилан сэргийлж ажиллалаа.



Иргэд Байгаль орчны хууль тогтоомж зөрчсөн тухай үнэн бодит мэдээллийг аймгийн Мэргэжлийн хяналтын газрын 70431286, Цагдаагийн газрын 7043102 дугаарын утсанд шуурхай холбогдон мэдээлнэ үү. 
Мэдээллийн нууцыг хуулийн дагуу чанд хадгална.
Иргэдийн өгсөн мэдээлэл нотлогдсон тохиолдолд “Байгаль орчныг хамгаалах тухай” хуулийн 54 дүгээр зүйлд зааснаар 150 мянган төгрөгийн мөнгөн урамшууллыг сум, дүүргийн Засаг дарга ажлын 10 өдөрт багтаан байгалийн нөөц ашигласны төлбөрийн орлогоос олгохоор заасан байдаг.
Байгаль орчны эсрэг хууль бус үйлдлээс урьдчилан сэргийлье гэж Ховд аймгийн МХГ-аас уриалж байна. 


Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ