Тусгай шалгалтыг хойшлууллаа



Монгол Улсын Засгийн газраас “Шинэ коронавирусийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” 30 дугаар тогтоолын дагуу 2020 оны нэгдүгээр сарын 27-ны өдрөөс гуравдугаар сарын 2-ны өдрийг хүртэл олон нийтийг хамарсан аливаа үйл ажиллагаа зохион байгуулахыг хориглосон билээ. Улс оронд үүсэж байгаа нөхцөл байдалтай уялдуулан Төрийн албаны зөвлөлөөс төрийн албаны ерөнхий болон тусгай шалгалтуудыг түр хугацаагаар хойшлуулах тогтоол гаргалаа.

Тогтоолыг 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдрөөс мөрдөж ажиллахыг Төрийн албаны зөвлөлийн Ажлын алба болон Салбар зөвлөлүүдэд чиглэл болгов. Мөн ерөнхий болон тусгай шалгалт түүнтэй холбогдох зохион байгуулалт бэлтгэл ажлыг хангах зорилгоор сорилын сан, программ хангамжийн аюулгүй байдлыг мэргэжлийн байгууллагаар хянуулан баталгаажуулахыг Төрийн албаны зөвлөлийн Ажлын албанд даалгалаа гэж мэдээллээ.
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ