2019 оны 12-р сарын 2-3-ны өдрүүдэд хуралдсан аймгийн ИТХ-ын 10-р хуралдаанаар хэлэлцэх асуудлын дарааллын дагуу аймгийн Засаг дарга Б.Дүгэржав “Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр” болон “Эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл”-ийн хүрээнд 2019 онд хийж хэрэгжүүлсэн ажлаа тайлагналаа. Мөн аймгийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх 2020 оны зорилтуудыг танилцуулсан юм.
Аймгийн Засаг даргын илтгэлийг ээлжит хуралдаанаар хэлэлцээд 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн болон эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн хэрэгжилт, 2020 оны зорилтын тухай илтгэлийг хэлэлцэж үнэлэлт дүгнэлт өглөө. Тодруулбал, 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилт, бүтээн байгуулалтын ажлын үр дүнг 2019 оны жилийн эцсийн байдлаар өссөн дүнгээр 78,4 хувь буюу
“ХАНГАЛТТАЙ”, аймгийн эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлтийг 85,2 хувьтай буюу
“ХАНГАЛТТАЙ САЙН” хэмээн дүгнэлээ.
Мөн хуралдаанаар 2020 онд аймгийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлд тусгасан зорилт, "
Хүний хөгжлийг дэмжих, бизнес хөрөнгө оруулалтын үр ашгийг дээшлүүлэх жил"-ийн зорилтыг хангаж ажиллахыг аймгийн Засаг даргад үүрэг болголоо.