"Эрсдэлгүй бизнесийн төлөө" уулзалт, хэлэлцүүлэг болов



Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газраас Жаргалант сумын ЗДТГ, Ховд аймаг дахь Худалдаа, аж үйлдвэрийн танхимтай хамтран бизнесс эрхлэгч иргэд, аж ахуй нэгжүүдэд тулгарч буй хүндрэлтэй асуудлыг хэлэлцэх, шийдвэрлэх зорилгоор “Эрсдэлгүй бизнесийн төлөө” уулзалт, хэлэлцүүлгийг энэ оны 11 дүгээр сарын 13-ны өдөр зохион байгууллаа. Уулзалт, хэлэлцүүлэгт 120 гаруй иргэн, аж ахуйн нэгжийн төлөөлөл оролцож, санал солилцов.



Уулзалт, хэлэлцүүлгийн үеэр аймгийн Мэргэжлийн хяналтын байгууллагаас “Иргэн төвтэй, төрийн үйлчилгээг төлөвшүүлэх жил”-ийн хүрээнд хийж буй ажил, бизнесс эрхлэгч аж ахуй нэгжүүдийн ололт, дэвшилттэй тал, зөрчил дутагдлын талаар мэдээлэл хийлээ.



Мөн бизнес эрхлэгч иргэд, ААН-үүдэд тулгамдаж буй асуудал, санал хүсэлтийг нь сонсов. Бизнес эрхлэгч иргэн, ААН-ийн гаргасан санал хүсэлтийг МХГ-аас үйл ажиллагаандаа тусган ажиллах бөгөөд зарим саналыг холбогдох байгууллага, орон нутгийн удирдлагуудад танилцуулж шийдвэрлэн ажиллах юм. Мөн Жаргалант сумын Засаг дарга,  Ховд аймаг дахь Худалдаа аж үйлдвэрийн танхимын дарга нар мэдээлэл хийж, бизнес эрхлэгчдийн асуултад хариуллаа.


<
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ