-Аргын тооллын 9 сарын 1. Ням (Адьяа) гараг/ 2019 /



-Аргын тооллын 9 сарын 1. Ням (Адьяа) гараг/ 2019 /
-Билгийн тооллын шинийн 2, цагаагчин үхэр, тугчин-12 од, суудал шороо, мэнгэ 9 цагаан, хүчин төгсөхийн барилдлагатай өдөр. Няммэши барилдлага өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 06:09-19:34.​
-Өдрийн сайн цаг: Могой(09:40-11:40), бич(15:40-17:40), нохой(19:40-21:40), гахай(21:40-23:40), бар(03:40-05:40), туулай(05:40-07:40) болой.
-Үс бүү засуул хэл ам, хэрүүл тэмцэл болох муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад баруун урд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Могой, үхэр, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин хонь жилтнээ сөрөг муу.
-Лам болох, тушаал дэвших, равнай үйлдэх, арганд оруулах, хууль цааз гаргах, хөрөнгө оруулах, дэлгэрүүлэх үйл, гэр оронд өлзийтэй юм хийж бүтээх, үр тариа цэцэг жимс тарих, мал адгуус сургах, эм найруулах, эрдэм ном сургах, буяны үйл, мал зарах, худалдаа хийх, хот суурин, байшин барилгын суурь тавих, номын үйл эхлэх, гүйцээх, сүм дуган нээх, амирлангуй үйлд сайн. Өндөр суудалд сууж эхлэх, туг дарцаг хийсгэх, урлан бүтээх, дархлах, эрдэм ухаанд суралцах, цэрэг хөдөлгөх, шинэ малгай, хувцас өмсөх, орон байшингийн суурь тавих, шинэ гэр барих, хүн мал самнах, ханах, төөнөх, бэрийн үйл, үхэгсдийн үйл, шинэ дээл эсгэх, замд гарах муу. Тэнгэрийн үйл дэлгэрдэгч шидийг бүү үйлд.
Зурхайч лам Д. Цогтбаатар. 
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ