Аймгийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн, хэлэлцүүлэг боллоо

Image may contain: 3 people

Удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн, Үндсэн хуулийн өөрчлөлтийн тухай хэлэлцүүлэгт албан байгууллага, аж ахуйн нэгжүүдийн удирдах ажилтнуудаас гадна төрийн албан хаагчид оролцлоо. Зөвлөгөөнд оролцогчдод аймгийн Засаг дарга Б.Дүгэржав цаг үеийн ажил, анхаарах асуудлын талаар мэдээлэл хийж хэд, хэдэн чиглэлээр үүрэг өглөө. Юун түрүүнд зуны дэлгэр цагт төрийн ажлыг цалгардуулахгүйгээр алба хаагчдынхаа амралтыг хуваарийн дагуу зохион байгуулах, байгууллага, орчны засвар, тохижилтоо сайжруулах тал дээр санаачилга гарган ажиллахыг анхаарууллаа.

Image may contain: 20 people, people sitting

Мөн аймгийн баяр наадмын, 8-р сард зохион байгуулахаар төлөвлөсөн томоохон арга хэмжээ тэдгээрт хэрхэн бэлтгэх, оролцох талаар мэдээлэл өглөө.
Наадмын дараа намар гэдэг. Өвөлжилтийн бэлтгэлийг хангах чиглэлээр аймгийн Засаг даргын албан даалгавар гарган хүргүүлэхээр төлөвлөж байгаа бөгөөд урин дулааны цагтай уралдан мэргэжлийн байгуулагатай хамтран халаалт дулааны засвар үйлчилгээ хийж дуусгахыг анхаарууллаа.

Image may contain: 1 person

Зөвлөгөөний үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа оролцож Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн талаар танилцуулж, төрийн албан хаагчдын саналыг сонсон ажиллав.

Image may contain: 1 person

Image may contain: 5 people, people sitting

Image may contain: 7 people, people sitting, screen, table, office and indoor

Image may contain: 8 people, people sitting and child








Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ