-Аргын тооллын 6 сарын 14. Баасан (Сугар) гараг/ 2019 /
-Билгийн тооллын шинийн 12, хар морь, эрхтний тэргүүн-15 од, суудал төмөр, мэнгэ 7 улаан, түлэхийн барилдлагатай өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 04:53-20:52.
-Өдрийн сайн цаг: Морь(11:40-13:40), бич(15:40-17:40), тахиа(17:40-19:40), хулгана(23:40-01:40), үхэр(01:40-03:40), туулай(05:40-07:40) болой.
-Хол газар явагсад баруун урд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Үс бүү засуул өвчин эмгэг тусах маш муу цээрлэвэл зохилтой.
-Нохой, морь, бич, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин хулгана, бар, туулай жилтнээ сөрөг муу.
-Шүтээн босгох, тушаал, зарлиг гаргах, хөрөнгө оруулах, багш шавь баилдах, эм найруулах, хурим хийх, эрдэм сурах, шинэ хувцас өмсөх, бэрийн үйл, үхэгсдийн үйл, нууц зөвлөгөөн хийх, бурханд залбирах, нөхрийг эрэх, ихэс дээдэст тангараг, амлалт гаргах, хатуу үйл үүсгэвэл сайн. Элдэв сайн үйлийг эхлэн үүсгэхийг тэвчвээс зохистой. Байр сууц тохижуулах, гэр барих, засах, морь худалдах, уралдуулах, улаан идээ авах, эд хөрөнгө зээлдүүлэх, нэхэх, нүүдэл хийх, замд гарах, мал адгуус худалдан авахад муу. Мал адгуус дэлгэрдэгч мал бүү гарга.
-Зурхайч лам Д.Цогтбаатар.