Ховдын ирээдүй болсон хүүхэд багачуудад үндэсний хэл, бичгээрээ бахархах төлөвшил олгох, математикт дур сонирхолтой, оюун ухаан, мэдлэг боловсролоо хөгжүүлэх чин эрмэлзэлтэй сурагчдыг тодруулж, алдаршуулах зорилгоор 1997 оны 10-р анги төгсөгчид
"9779 клуб"-ийн "
ОЮУНЛАГ ИРЭЭДҮЙ" нэрэмжит олимпиадаа БСУГ-тай хамтран энэ сарын 30 ны өдөр зохион байгуулна. Тус олимпиадад ерөнхий боловсролын сургуулийн X-XII ангийн сурагчдыг хамруулах юм. Мэргэжлийн хичээлийн бусад олимпиадуудаас ялгарах онцлог, чансаа өндөртэй тус олимпиадад оролцох сурагчдын тоо жил ирэх тусам өсөн нэмэгдэж байгаа бөгөөд тэргүүн байранд шалгарсан сурагчдыг
"НАЙРАМДАЛ"-д амраах эрхийн бичгээр шагнана. 1997 оны 10-р анги төгсөгчид сүүлийн 3 жил дараалан энэхүү олимпиадыг зохион байгуулж байгаа бөгөөд жил бүр уламжлал болгон явуулж
"ОЮУНЛАГ ИРЭЭДҮЙ"-г бэлтгэхэд бодит хувь нэмрээ оруулахаар төлөвлөж байна. Олимпиадын явц, үр дүнгийн талаар
KHOVDNEWS.MN вэбсайт цаг тухай бүрд нь иргэд олон нийтэд мэдээлнэ.