Ховд голд осолдсон 6 настай хүүхдийг олоогүй тул гэр бүлийнх нь хүсэлтээр эрлийг зогсоожээ



2019 оны 02-р сарын 13-ны өдрийн 16:55 цагийн орчим Ховд аймгийн Мянгад сумын Баянхошуу баг /сумын төвд, аймгийн төвөөс  зүүн  хойд зүгт  45 км-т/  тус сумын иргэн Г /6 настай/ Ховд голд осолдсон талаар бид өмнө нь мэдээлсэн. Дуудлагын дагуу Баруун бүсийн төв-Ховд аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах ангийн захирагч, хошууч С.Даваажаргалаар ахлуулсан 22 албан хаагч, 2 завьтайгаар, сумын Засаг даргын Тамгын газрын болон нутгийн иргэдийн төлөөллөөс бүрдсэн 90 гаруй хүн 8 авто машин, ердийн хөсгөөр 7 хоногийн хугацаанд эрэн хайх ажиллагаа явуулжээ. Эрлийн хугацаанд Ховд голын мөсөнд 100-аад цооног гаргаж, 100 гаруй удаа гүний шумбалт хийж голын харзалсан хэсэгт 3 км-т завиар эрэн хайх ажиллагааг явуулсан боловч усанд осолдсон хүүгийн цогцос олдоогүй тул ар гэрийнх нь хүсэлтээр эрэн хайх ажиллагааг зогсоолоо гэж аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.






  
 
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ