Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, хүүхэд хамгааллын асуудлаар гарсан хууль тогтоомжийг сурталчлах, эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчдийн болон байгууллага, албан тушаалтнуудын хуулиар хүлэээсэн үүрэг хариуцлагыг ойлгуулах, гэр бүлийн харилцааны таатай орчин бүрдүүлэх, хүүхдийн эрхийг хангах, хамгаалах ажлыг сайжруулах, нөлөөлөл үзүүлэх зорилгоор Ховд аймгийн Жаргалант сумын ИТХ, ГХУСАЗСЗ, тус сумын Тамгын газар, ГБХЗХГ, аймгийн Хүний эрхийн үндэсний комисс, Жаргалант сумын "Хүүхдийн элч" хамтран
"Хүүхдийн эрх, Хүүхэд хамгаалал" сэдэвт эрх зүйн сургалт сурталчилгааны 1 сарын аяны нээлтийг энэ сарын 19-ны өдөр ерөнхий боловсролын лаборатори 1 дүгээр сургууль дээр зохион байгуулж аянаа эхлүүллээ. Нээлтэнд тус сургуулийн захирал, Жаргалант сумын Тамгын газрын дарга, сумын ГХУСАЗСЗ-ийн нарийн бичгийн дарга нар оролцож холбогдох албан тушаалтнууд удирдамжийн дагуу сургалтыг зохион явуулав. Энэ үеэр оролцогч хүүхдүүдийн санал хүсэлтийг сонсож, ганцаарчилан уулзаж, зөвлөгөө өгсөн ба сэдвүүдтэй холбогдсон гарын авлага материал тараан өгч ажилласан байна.