ТӨСӨЛ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАРЛАЛ



1. Ховд аймгийн Засаг даргын Тамгын газраас Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 89 дүгээр тогтоолоор баталсан ”Бодлогын баримт бичгийн хэрэгжилт болон захиргааны байгууллагын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх нийтлэг журам”-ын 9.6, 9.7, 9.8, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын 2017 оны 302 дугаар тушаалаар баталсан “Хэрэглэгчийн үнэлгээний ерөнхий удирдамж”-ийн дагуу “Төрийн байгууллагын үйлчилгээний чанар, хүртээмжид өгөх хэрэглэгчийн үнэлгээ”-г төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэх зорилгоор төсөл сонгон шалгаруулж байгаа тул оролцох хүсэлтэй Төрийн бус байгууллагыг урьж байна.
2.  Энэхүү төсөлд мэдүүлэг ирүүлж буй Төрийн бус байгууллага нь дараах шаардлагыг хангасан байна: Үүнд:
2.1 Судалгаа болон үнэлгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байх (Байгууллагын дүрэм болон улсын бүртгэлийн гэрчилгээний наториатаар батлуулсан хуулбар)
2.2 Байгууллагын үйл ажиллагааны танилцуулга
2.3 Судалгаа болон үнэлгээний чиглэлээр 2-оос доошгүй жил ажилласан туршлагатай байх 
2.4 Санхүүгийн болон хүний нөөцийн чадавхтай байх (байгууллагын хүний нөөцийн болон санхүүгийн талаарх мэдээлэл)
2.5 Үнэлгээг заасан хугацаанд хийж гүйцэтгэх
3. Сонирхсон төрийн бус байгууллага нэмэлт мэдээллийг 2019 оны 02 дугаар сарын 11-18-ны өдрүүдэд 94031094 дугаарын утаснаас лавлах бөгөөд мэдүүлгээ дор дурдсан хаягаар ирүүлнэ үү.
Хаяг: Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын 217 тоот өрөөнд 02 дугаар сарын 18-ны дотор орон нутгийн цагаар 17:00 цагаас өмнө хүлээн авна.

АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР




Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ