2019 оны 01 сарын 06 буюу Ням гарагт аймгийн Онцгой комиссын хуралдаан боллоо. Сүүлийн өдрүүдэд цочир хүйтэрсэнээс үүдэн Буянт голын эхэн хэсэг буюу Бугат үзүүр чиглэлээс голын ус тэлж хачир гүйж, ус их хэмжээгээр тэлснээс стадионы орчим, Цамбагарав багийн ойн бүс, Рашаант багийн айл өрхүүдийг усанд автах эрсдэлээс урьдчилан сэргийлэх асуудлыг Онцгой комиссын хурлаар хэлэлцэж шуурхай арга хэмжээ авч ажиллахаар тогтлоо.
Мөн Бадамлах дөл компаний дулааны доголдлын шалтгааныг тодорхойлох үүднээс Улаанбаатар хотоос хяналтын инженерүүдийг Ховд аймагт ажиллуулж, горимын тохиргоо болон шугам сүлжээнд техникийн хяналт шалгалт явуулж байгаа талаар мэдээллээ.
ВИДЕО: