Ховд аймаг "Соёлтой төрийн үйлчилгээ-Авилга хүнд сурталгүй аймаг" болох зорилт дэвшүүлэн энэ зорилтын хүрээнд “Хариуцлагатай, тунгалаг төр" аймгийн хөтөлбөрийг боловсруулахаар төлөвлөн ажиллаж байна. Тиймээс “Хариуцлагатай, тунгалаг төр” аймгийн хөтөлбөрт иргэд олон нийтийн саналыг тусгах нь зүйтэй хэмээн үзэж эхний хэлэлцүүлгийг 10-р сарын 17-ны өдөр Нутгийн удирдлагын ордны иргэний танхимд зохион байгуулсан бол 2 дахь удаагийн хэлэлцүүлгийг энэ сарын 23-ны өдөр зохион байгуулж төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллага ахмад настан, оюутан, залуучууд, ард иргэдийн төлөөлөлийг оролцуулан тэдний санал хүсэлтийг сонсож ажиллав. Тэгвэл “Хариуцлагатай, тунгалаг төр” аймгийн хөтөлбөрт тусгах санал авах 3 дахь удаагийн хэлэлцүүлгийг энэ сарын 25-ны өдөр зохион байгууллаа. ВИДЕО: Огноо: 10/26/2018 Төрөл: Аймгийн ЗДТГ Сэтгүүлч: Н.Батчимэг, Н.Лхагва 1747 Мэдээ таалагдсан: