2018 оны 10-р сарын 12-ны өдөр аймгийн ИТХ-ын 7-р хуралдаан болно. Тус хуралдаанаар хэлэлцэх асуудалтай холбогдуулан, хуралдааны бэлтгэл ажлыг хангах үүднээс өнөөдөр аймгийн ИТХ-ын тэргүүлэгчид хуралдлаа. Аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн хуралд ирвэл зохих 11 тэргүүлэгчээс Г.Пүрэвганди, П.Улаанхүү, Т.Дэлгэрсайхан, Д.Батхуяг, Л.Энхбаяр, Б.Болорцэцэг нарын тэргүүлэгчид оролцож 54 хувийн ирцтэйгээр хуралдав. Тэргүүлэгчдийн хуралд аймгийн ИТХ-ын төлөөлөгч Ц.Бат-Эрдэнэ, аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга Б.Сандагсүрэн нар зөвлөх эрхтэйгээр оролцлоо.ВИДЕО: Огноо: 10/10/2018 Төрөл: Аймгийн ИТХ Сэтгүүлч: Н.Батчимэг, Н.Лхагва 2033 Мэдээ таалагдсан: