Ховд аймгийн ГБХЗХГ-аас "Залуучуудын сарын аян"-ы хүрээнд ахмадын баярыг тохиолдуулан “Ахмад залуу үеийн уулзалт” арга хэмжээг 09-р сарын 28 ны өдөр зохион байгууллаа. Олон улсын ахмадын өдрийг угтаж ахмад үеэ хайрлан хүндэтгэх, тэдний баатарлаг үйлс хөдөлмөрч уламжлалаас суралцах, ахмад залуу үеийн залгамж холбоог сайжруулах зорилгоор зохион байгуулсан тус уулзалт хэлэлцүүлэгт Ховд аймгийн залуу үедээ үлгэр жишээ болсон шилдэг 5 гэр бүл, төр нийгмийн ахмад зүтгэлтнүүд оролцож залуучууддаа мэргэн сургамжаа айлдан, Монгол өрх гэрийн уламжлалт зан заншил, хүүхэд хүмүүжүүлэх монгол арга, бусдыг хайрлан хүндэтгэх талаар үнэтэй зөвлөгөө өгч харилцан санал солилцов.
Уулзалтад оролцсон залуус ахмад үеэсээ өнөөгийн нйигмийн байдал болон тухайн үеийн нийгмийн байдлын ялгаа, амьдралын мөн чанар, үр хүүхэддээ бахархан дуурайх хүн байхын утга учрын талаар сонирхсон асуултаа илэн далангүй асууж, нэгэн үдшийг халуун дулаан эерэг яриан дунд хамтдаа өнгөрүүллээ. “Ахмад залуу үеийн уулзалт” арга хэмжээнд хүрэлцэн ирсэн ахмад гэр бүлүүдэд Ховд аймгийн ГБХЗХГ-ын дарга Ц.Номинчимэг хүндэтгэл үзүүлж, дурсгалын зүйл гардууллаа.