Мерси Кор Монгол ОУБ-ын хэрэгжүүлж буй “Гамшгийн эрсдлийг бууруулахад уламжлалт болон ШУ-ны аргыг ашиглах нь” LTS-2 төсөл, Баруун бүсийн төв-Ховд аймгийн Онцгой байдлын газртай хамтран "Улсын нөөцийн салбарын Хүнсний агуулахын их засвар, гэрэлтүүлгийн ажил"-ыг 2018 оны 08-р сарын 20-ноос эхлэн хийж гүйцэтгэж байна. Засварын ажлын гүйцэтгэлтэй Баруун бүсийн төв-Ховд аймгийн Онцгой байдлын газрын дарга, дэд хурандаа Б.Алтанбадралт, Мерси Кор Монгол ОУБ-ын баруун бүсийн зохицуулагч Б.Батсүх нар танилцав. Одоогийн байдлаар засварын ажил 70%-тай явагдаж байна. Огноо: 9/14/2018 Төрөл: Нийгэм Сэтгүүлч: Н.Батчимэг, Н.Лхагва 1509 Мэдээ таалагдсан: