“Залуучуудын гарааны бизнесийг дэмжих сургалт, арга хэмжээ”-г Булган суманд зохион байгуулав



Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрийн “Гарааны бизнесийг дэмжих арга хэмжээ”-ний хүрээнд Ховд аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газраас “Залуучуудын хөдөлмөр эрхлэлт, Гарааны бизнесийг дэмжих сургалт арга хэмжээ”-г бүсчилсэн байдлаар зохион байгуулж байгаа бөгөөд баруун бүсийн сургалтыг Булган суманд зохион байгуулав.



Булган сумыг түшиглэн зохион байгуулсан 2 өдрийн сургалтад Алтай, Үенч Булган сумдын 15-34 насны 60 гаруй залуучууд хамрагдсан бөгөөд уг арга хэмжээг аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын дарга Л.Билэгдэмбэрэл, "Start up Mongolia” ТББ-ын үйл ажиллагаа хариуцсан захирал Б.Пүрэвсүрэн нарын 8 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг зохион байгуулан ажиллалаа. Үйл ажиллагааны хүрээнд  залуучуудын гарааны бизнесийг дэмжих арга хэмжээ, гарааны бизнес, энтрепренершипийн үндсэн ойлголт, Бизнес моделийн хавтан ашиглах  талаар “Start up Mongolia” ТББ-ын үйл ажиллагаа хариуцсан захирал Б.Пүрэвсүрэн, “Start up Mongolia” ТББ-ын менежер П.Дөлгөөн нар оролцогчдод мэдээлэл өглөө.



Залууст гарааны бизнесээ эхлүүлэх, өргөжүүлэх, тэдэнд урам зориг өгөх, оролцоог нэмэгдүүлэх зорилгоор зохион байгуулж буй энэхүү сургалт, арга хэмжээний үр дүнд сургалтад оролцож буй сумдын залуучуудын гарааны бизнесийн шинэлэг нэг санааг газар дээр нь шалгаруулан эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр 3 жилийн хугацаатай 10.0 сая төгрөгийн санхүүгийн дэмжлэг үзүүлэх юм. 



Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ