-Аргын тооллын 9 сарын 8. Бямба (Санчир) гараг / 2018 /



-Аргын тооллын 9 сарын 8. Бямба (Санчир) гараг / 2018 /
-Билгийн тооллын 29, харагчин туулай, их морь-9 од, огторгуй суудал, 7 улаан мэнгэ, түлэхийн барилдлагатай өдөр. Цагаан шүүдэр-1:42.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 06:19-19:19.
-Өдрийн сайн цаг: Туулай(05:40-07:40), морь(11:40-13:40), хонь(13:40-15:40), тахиа(17:40-19:40), хулгана(23:40-01:40), бар(03:40-05:40) болой.
-Хол газар явагсад зүүн хойд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Үс бүү засуул сүлд тэнэж одох машид муу цээрлэвэл зохилтой.
-Хонь, туулай, үхэр жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин тахиа, гахай, хулгана жилтнээ сөрөг муу.
-Дайсныг номхтгох, ад зэтгэр, муу үйлийг дарах тэргүүтэн хатуу үйл, насан буян бүтээх, эд мал авах, худаг гаргах, мод суулгах, хот байшин барих, ном заалгах, бурханд залбирах, ихэс дээдэст бараалхах, малын үйл, хатуу үйл үүсгэвэл сайн. Элдэв сайн үйлийг эхлэн үүсгэхийг тэвчвээс зохистой. Байшин барих, бэрийн үйл, газар хагалах, суваг шуудуу малтах, цэрэг хөдөлгөх, тариа ногооны үр суулгах, нүүдэл хийх, үзмэр үзэх, хурим хийх, газар хөндөх, үхэгсдийн үйл, мал худалдах, арилжаа хийхэд муу. Газрын гараг дэлгэрдэгч эд бүү гарга.
-Зурхайч лам Д.Цогтбаатар. 
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ