-Аргын тооллын 9 сарын 7. Баасан (Сугар) гараг / 2018 /



-Аргын тооллын 9 сарын 7. Баасан (Сугар) гараг / 2018 /
-Билгийн тооллын 27, хар бар, үнэг-8 од, төмөр суудал, 8 цагаан мэнгэ, идэрийн барилдлагатай өдөр. Их хар, лусын буулттай өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 06:17-19:21.
-Өдрийн сайн цаг: Нохой(19:40-21:40), хулгана(23:40-01:40), үхэр(01:40-03:40), луу(07:40-09:40), могой(09:40-11:40), хонь(13:40-15:40) болой.
-Хол газар явагсад баруун урд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Үс засуулахад сэтгэл амгалан өлзийтэй маш сайн. Гэвч бич, бар, туулай, нохой, гахай жилтнээ цээрлэвэл зохилтой.
-Морь, нохой, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин бич, бар, туулай жилтнээ сөрөг муу.
-Замд гарах, үхэгсдийн үйл, хөрөнгө оруулах, лам болох, хурим хийх, эрдэм сурах, хот тосгоны суурь тавих, бурхан шүтээн, орон гэрийг равнайлах, хувцас эсгэх, тооцоо хийх, мэргэ төлгө тавих, цэрэг хөдөлгөх, сайн үйлс үүсгэх, баясгалангийн хурим, газар хагалж тариа тарих, шинээр хувцас өмсөх, чимэг зүүх, бүжиг наадам үйлдэхэд сайн. Цацал өргөх, эм найруулах, ном эхлэн заалгах, худаг малтах, эд хөрөнгө зээлдүүлэх, нэхэх, нүүдэл хийх, анд бололцох, бэрийн үйлд муу. Мал адгуус дэлгэрдэгч мал бүү гарга.
-Зурхайч лам Д.Цогтбаатар.
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ