Багийн эмч нарт мотоцикл гардуулан өгөв

Image may contain: 1 person, motorcycle and outdoor

Аймгийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг сайжруулах зорилгоор сумдын эрүүл мэндийн төвийн яаралтай тусламжийн машин болон багийн эмч нарын унааг үе шаттайгаар шинэчлэх талаар тусгасан байна. Энэ хүрээнд сумдын багийн эмч нарын унааг шинэчилж, “Мотоцикл гардуулах ёслолын арга хэмжээ”-г аймгийн төв талбайд зохион байгууллаа.

Image may contain: 3 people, people standing and outdoor


Ёслолын арга хэмжээнд аймгийн Засаг дарга Д.Галсандондог, аймгийн Засаг даргын орлогч Ч.Уранчимэг, ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Б.Гантөмөр болон Эрүүл мэндийн салбарын удирдах ажилтнууд оролцсон бөгөөд багийн эмч нарт 35 мотоцикл, акумлятер гардуулан өгч, баяр хүргэв.

Image may contain: 4 people, outdoor

Энэ үеэр "Хүн амд үзүүлэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээг тэгш, хүртээмжтэй хүргэх, Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагын Хэнийг ч орхигдуулахгүй байх" зарчмыг баримтлан ажиллахад багийн эмч нарын оролцоо чухал байдаг. Тиймээс Багийн эмч нарын унааг шинэчилснээр хөдөө орон нутгийн ард иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хурдан шуурхай хүргэх боломж нэмэгдэж байна" гэдгийг салбарынхан онцлон хэллээ.

Image may contain: 8 people, people standing and suit

Image may contain: motorcycle and outdoor

Image may contain: 4 people, motorcycle and outdoor

Image may contain: 2 people, motorcycle and outdoor


Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ