Аймгийн Засаг даргын орлогч Ш.Батсүх: Ховд аймагт ногоо тарихаар хятад ажилчид орж ирээгүй

Image may contain: 1 person, sitting and indoor

Ховд аймагт ногоо тарихаар хятад ажилчид орж ирж байгаа тухай ташаа мэдээлэл цахим сүлжээгээр явж байгаа учир холбогдох албаны эх сурвалжаас тодруулга мэдээлэл хүргэж байна. Дээрх мэдээлэлтэй холбогдуулан шалгаж үзэхэд Улаанбаатар хотоос 4 сарын эхээр болон мөн 4 сарын 19-ны өдрүүдэд нийтийн тээврээр ирсэн хятад иргэд нь Баруун бүсийн босоо тэнхлэгийн авто зам дээр ажиллахаар ирсэн байна. 
Тодруулбал, Ховд аймагт тавигдаж байгаа “Баруун бүсийн босоо тэнхлэгийн авто замыг хөгжүүлэх төсөл”-ийн хүрээнд уг ажлыг гүйцэтгэгч компаниуд нь Засгийн газартай байгуулсан гэрээний дагуу хятад ажилчдыг оруулж ирэн ажлуулж байгаа юм. Тухайлбал, Шургын гүүр-Ховд чиглэлийн 53,9 км хатуу хучилттай авто замын барилгын ажлын хүрээнд БНХАУ-ын “Эйч Кэй Би Интернэшнл Холдинг” ХХК гэрээний дагуу 200 хятад ажилтан оруулж ирэх ёстойгоос одоогоор 109 ажилтан оруулж ирсэн байна. Харин Хашаатын даваа- Шургийн гүүрний чиглэлийн 50 км, Хашаатын даваа- Толбо сум чиглэлийн 60 км хатуу хучилттай авто зам буюу нийт 110 км автозамын барилгын ажил гүйцэтгэх “Чайна Хуаши Энтерпрайзис Лимитед” ХХК нь 450 ажилтан оруулж ирэхээр гэрээ байгуулсны дагуу өнөөдрийн байдлаар 88 ажилтан оруулж иржээ. 
Энэхүү нөхцөл байдал нь санхүүжүүлэгч буюу гүйцэтгэгч байгууллагын хувьд ажиллах хүчээ өөрийн улсаас авах тухай гэрээнд тусгасны дагуу оруулж ирсэн байна. Харин Ховд аймгийн удирдлагууд БНХАУ-ын “Эйч Кэй Би Интернэшнл Холдинг” ХХК-д орон нутгийн иргэдийг тус төсөл дээр ажлуулах тухай шаардлага тавьж ирсэн бөгөөд өнгөрсөн жилүүдэд гарч байсан зөрчил дутагдлуудад анхааруулга өгсөний дагуу энэ жил 50 гаруй монгол ажилтан Бичигтийн хөтлөөс- Шургын гүүр хүртэлх зам дээр ажиллаж байгаа юм. Цаашид энэ тоог нэмэгдүүлж ажиллахаа дээрх компаний зүгээс мэдэгдэж аймгийн ХХҮХэлтэст ажлын байрны захиалга өгөөд байгаа ажээ. 
Ховдчуудын хувьд газар тариалан эрхэлж ирсэн олон жилийн туршлагатай ард түмэн. Тэр дундаа зөвхөн Ховд аймаг төдийгүй баруун аймгуудын хүнсний ногооны зах зээлийг хангаж ирсний хувьд гаднаас болон гадны аль нэг улсаас энэ чиглэлээр бизнес буюу газар тариалан эрхлэх иргэн, аж ахуй нэгж оруулж ирэхгүй. Учир нь газар тариалангийн энэхүү салбар бол ховд аймгийн иргэд хөдөлмөрчдийн зах зээлийн томоохон хувийг эзэлдэг салбар юм. Тиймээс бид зах зээлээ хэзээд хамгаалах бодлого барин ажиллах болно гэдгийг албан ёсоор мэдэгдэж байна.

ВИДЕО:



Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ