-Аргын тооллын 4 сарын 1. Ням (Адьяа) гараг/ 2018 /



-Аргын тооллын 4 сарын 1. Ням (Адьяа) гараг/ 2018 /
-Билгийн тооллын 16, харагчин гахай, тэргүүн дагуул-13 од, суудал огторгуй, мэнгэ 5 шар, хүчин төгсөхийн барилдлагатай өдөр. Лусын буулт, хутганы ир өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 06:31-19:21. 
-Өдрийн сайн цаг: Гахай(21:40-23:40), үхэр(01:40-03:40), луу(07:40-09:40), морь(11:40-13:40), хонь(13:40-15:40), нохой(19:40-21:40) болой.
-Хол газар явагсад зүүн хойд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Үс бүү засуул өвчин тусах машид муу.
-Туулай, хонь, гахай, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин могой жилтнээ сөрөг муу.
Анд нөхөр бололцох, наймаа хийх, газрын ам нээх зөөлөн үйл, гэр оронд өлзийтэй юм хийж бүтээх, их хүмүүн тушаал нэмэх, хурим хийх, үр тариа цэцэг жимс тарих, мал адгуус сургах, эм найруулах, эрдэм ном сургах, номын хурим, лам хуврага болох, гөлөг тэжээх, өлзийтэй буяны үйл, номын үйл эхлэх, гүйцээх, сүм дуган нээх, амирлангуй, дэлгэрэнгүй эрхшээх үйл бүхэнд сайн. Бэрийн үйл, мод таслах, газар малтах, үхэгсдийг оршуулах, худаг шуудуу малтах, орон байшингийн суурь тавих, шинэ гэр барих, хүн мал самнах, ханах, төөнөх, шинэ дээл эсгэх, замд гарах, равнайлах, хэрүүл тэмцэл, зарга хийхэд муу. Тэнгэрийн үйл дэлгэрдэгч шидийг бүү үйлд.
Зурхайч лам Д.Цогтбаатар.
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ