-Аргын тооллын 3 сарын 31. Бямба (Санчир) гараг / 2018 /



-Аргын тооллын 3 сарын 31. Бямба (Санчир) гараг / 2018 /
-Билгийн тооллын шинийн 15, хар нохой, тугчин-12 од, суудал төмөр, мэнгэ 6 цагаан, үл тохирохын барилдлагатай өдөр. Бага хар өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 06:33-19:20. 
-Өдрийн сайн цаг: Луу(07:40-09:40), могой(09:40-11:40), бич(15:40-17:40), тахиа(17:40-19:40), гахай(21:40-23:40), бар(03:40-05:40) болой.
-Хол газар явагсад баруун урд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Үс засуулахад өлзийтэй машид сайн. Гэвч луу, гахай, хулгана, үхэр жилтнээ цээрлэвэл зохилтой.
-Морь, бар, нохой, үхэр жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин луу жилтнээ сөрөг муу.
Гэр барих, шүтээн босгох, равнайлах, үр тарих, хишиг даллага авахуулах, насан буян бүтээх, эд мал авах, худаг гаргах, тариа тарих, мод суулгах, хот байшин барих, хөлсний ажилчин авах, урлах үйлд суралцах, чуулган хийх, ном заалгах, бурханд залбирах, ан гөрөө хийх, хулгай, дээрэм дарах, дайсныг номхтгох үйлд сайн. Амраг садан бололцох, багш шавь барилдах, шинээ үйл эхлэх, ашиг тустай үйл, нүүдэл, хэрүүл хийх, цэрэгт мордох, нохой тэжээх, замд гарах, үхэгсдийн үйл, бэр авахад муу. Газрын гараг дэлгэрдэгч эд бүү гарга.
Зурхайч лам Д.Цогтбаатар. 
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ