-Аргын тооллын 3 сарын 29. Пүрэв (Бархасвад) гараг/ 2018 /



-Аргын тооллын 3 сарын 29. Пүрэв (Бархасвад) гараг/ 2018 /
-Билгийн тооллын шинийн 13, цагаан бич, суудал гал, мэнгэ 8 цагаан, бага морь-10 од, хүчин төгсөхийн барилдлагатай өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 06:37-19:17. 
-Өдрийн сайн цаг: Нохой(19:40-21:40), хулгана(23:40-01:40), үхэр(01:40-03:40), луу(07:40-09:40), могой(09:40-11:40), хонь(13:40-15:40) болой.
-Хол газар явагсад зүүн урд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Үс засуулахад аз жаргал ирэх машид сайн. Гэвч бар, үхэр, луу, хонь, нохой, бич, тахиа цээрлэвэл зохилтой.
-Хулгана, луу, бич, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин бар, үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу.
- Байшин, балгад тэргүүтэн газар шорооны үйл, замд гарах, сургуульд сурах, бичиг зурхай, эрдэм сурах, ном сонсох, номлох, хэвлэх, санваар өгөх, шүтээн босгох, номын хурал байгуулах, эм найруулах, хөрөнгө исгэх, бэр авах, төрөх, буяны үйл, мод суулгах, цэцэрлэг байгуулах, чимэг зүүх, бүжиг наадам хийх, туг дарцаг хийсгэх, номын үйл эхлэх, гүйцээх, сүм дуган нээх, амирлангуй, дэлгэрэнгүй эрхшээх үйл бүхэнд сайн. Байшин сав дээр гарах, шинэ хувцас өмсөх, эсгэх, чимэг оёх, худалдаа хийх, худаг малтах, мал худалдан авахад муу. Модон гараг дэлгэрдэгч сор бүү гарга.
Зурхайч лам Д.Цогтбаатар.
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ