Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Эрдэнэбүрэнгийн УЦС-ын бүтээн байгуулалтын ажлыг бүх талаар дэмжин ажиллахаа илэрхийллээ

Image may contain: sky, mountain, tree, cloud, outdoor, nature and water

Монгол улсын Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүх тэргүүтэй Засгийн газар, УИХ-ын гишүүн, аймаг орон нутгийн удирдлагууд өчигдөр буюу 3 сарын 20-нд Эрдэнэбүрэн сумын Шижигтийн хавцалын Усан цахилгаан станц баригдах газартай танилцлаа.
Энэ үеэр усан цахилгаан станцын ажлын талаар болон газар зүйн байршил, байгаль орчны зүй тогтол, байгаль орчинд нөлөөлөх байдлын талаар холбогдох албаныхан мэдээлэл хийж харилцан санал солилцон шийдвэр гаргах түвшний хүмүүст өргөн мэдээлэл өгсөн юм. Тус УЦС-ын ажлыг эхлүүлэхээр олон жил яригдаж байгаа ч өнөөдрийг хүртэл дорвитой шийдвэр гаргаж, шийдэлд хүрэхгүй явсаар өдийг хүрсэн байдаг. Энэ үеэр тус төслийн ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж байсан С.Ганбат ярихдаа “Энэхүү УСЦ бол баруун гурван сум төдийгүй Монгол улсын эрчим хүчний хэрэглээг хангаж чадахуйц нөөцтэй газар гэдэг нь олон жилийн өмнөх судалгаагаар тогтоогдсон байдаг. Хэрэв тус станц ажиллаж эхэлбэл, 1 квт цахилгааныг 15 орчим төгрөгөөр борлуулах боломжтой юм. Хамгийн гол нь байгаль орчинд сөрөг нөлөөлөлгүй, аймаг орон нутаг, улс орны нийгэм, эдийн засгийн хөгжилд чухал үр нөлөө үзүүлнэ” гэдгийг онцоллоо. 

Image may contain: 4 people, people standing, outdoor and nature

Харин Ерөнхий сайд У.Хүрэлсүх тус газар дээр биечлэн танилцаад “Энэ газар бол угаасаа байгалиас заяасан нутаг байна. Бид энэхүү УСЦ-ын төслийг бүх талаар дэмжин ажиллах болно. Энэхүү УЦС бол монгол улсын эрчим хүчний дотоодын хэрэглээг хангахад чухал үр нөлөө үзүүлэх төсөл байна. Үүнийг дагаад улс орон тэр дундаа баруун бүсийн нийгэм эдийн засгийн хөгжилд ихээхэн хувь нэмрийг оруулах болно. Тиймээс бид дэмжих ёстой” гэдгийг албан ёсоор мэдэгдлээ гэж аймгийн Засаг даргын Тамгын газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

Image may contain: 4 people, people standing, outdoor and nature



Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ