Ховд аймгийн Засаг даргын дэргэдэх Дотоод аудитын хорооны хоёр дахь удаагийн хурал болов

Image may contain: 5 people, people sitting and indoor

Ховд аймгийн Засаг даргын дэргэдэх Дотоод аудитын хорооны хоёр дахь удаагийн хурал 03 дугаар сарын 16-ны өдөр ЗДТГ-ын хурлын өрөөнд боллоо. Энэ удаагийн хуралд аймгийн Засаг дарга Д.Галсандондог болон дотоод аудитын хорооны бүрэлдэхүүн нийт 7 хүн оролцож, Жаргалант сумын 12 жилийн нэгдүгээр дунд сургууль, 4, 7, 12 дугаар цэцэрлэгийн дотоод аудитын хяналт шалгалтын дүнг хэлэлцэж, хяналт шалгалтын явцад илрүүлсэн зөрчлийг арилгах талаар тодорхой шийдвэр гаргав. Мөн цэцэрлэгийн хүний нөөц, бүтцийг хуулийн дагуу судалж, цаашид цэцэрлэгийн нягтлан бодогч ажлын орон тоог нэмэгдүүлэх саналыг холбогдох байгууллагуудад уламжлахаар боллоо.

ВИДЕО:

 

Image may contain: 3 people, people sitting, table and indoor


Аймгийн Засаг даргын дэргэдэх Дотоод аудитын хороо нь дотоод аудитын нэгжийн үйл ажиллагааны төлөвлөгөөг батлах, түүний дагуу төсвийн ерөнхийлөн захирагчийн эрхлэх асуудлын хүрээнд явуулсан дотоод аудитын тайланг хэлэлцэн шийдвэрлэх, дотоод аудитын нэгжийн үйл ажиллагаанд зөвлөгөө дэмжлэг үзүүлэхэд чиглэн ажиллаж байна.

Image may contain: 5 people, people sitting, table and indoor


Н.Лхагва
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ