Монгол цэргийн өдрийг тохиолдуулан Галдан бошигт, Ард Аюушийн хөшөөнд цэцэг өргөв

Image may contain: 1 person, standing and outdoor

Монголчууд төрийн далбаандаа бөхийж, түмэн олон, эх орондоо өргөсөн тангарагтаа үеийн үед үнэнч зүтгэж ирсэн Монгол цэргүүдийнхээ баатарлаг үйлсийг дурсах, гэгээн дурсгалыг хүндэтгэх, тэдний үйл хэргийг залгамжлан үргэлжлүүлж, залуу хойч үедээ үлгэр дууриалал болгох зорилгоор “Монгол цэргийн өдөр”-ийг тэмдэглэж ирсэн билээ. Тэгвэл өнөөдөр Зэвсэгт хүчний 97 жилийн ой, Монгол цэргийн өдрийг тохиолдуулан Цэргийн гавъяаны улаан тугийн одонт ардын Хатанбаатар С.Магсаржавын нэрэмжит Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн бие бүрэлдэхүүн аймгийн төв талбайд ёслолын жагсаал зохион байгуулж, Галдан бошигт хаан, Ард Аюушийн хөшөөнд цэцэг өргөв.

Image may contain: 3 people, people standing, hat and outdoor

Уг арга хэмжээнд аймгийн Засаг дарга Д.Галсандондог, Цэргийн штабын дарга А.Эрдэнэчулуун, Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн захирагч М.Болдбаатар болон Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын удирдах ажилтнууд, алба хаагчид, батлан хамгаалах салбарын ахмадууд, иргэд хөдөлмөрчид оролцлоо.

Image may contain: 6 people, people smiling, people standing and outdoor

Энэ үеэр Монгол Улсын батлан хамгаалах, Зэвсэгт хүчинд олон жил идэвх зүтгэл, үр бүтээлтэй ажиллаж байгаа зарим тэргүүний офицер, ахлагч, ажилтан алба хаагчид, бэлтгэл, чөлөөнд байгаа ахмадууд төрийн дээд одон, медаль гардуулан өгч баяр хүргэв. Тодруулбал: “Цэргийн хүндэт медаль”-аар 2, “Хөдөлмөрийн хүндэт медаль”-аар 2, “Эх орны төлөө” хүндэт тэмдэгээр 9, “Эх орны төлөө” хүндэт тэмдэгээр 7, “Барилгын салбарын тэргүүний ажилтан”-аар 1, аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын “Хүндэт өргөмжлөл”-өөр 3, аймгийн Засаг даргын “Жуух бичиг”-ээр 3, “Ховд хотын хүндэт тэмдэг”-ээр 6 хүн тус тус шагнагдав.

Image may contain: 7 people, people standing

Батлан хамгаалах салбарын бодлого бол улс орны үндэсний аюулгүй байдлын баталгаа, дархлаа юм. Энэ ч утгаараа орон нутгийн захиргааны байгууллагаас цэргийн штаб, үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудтай нягт хамтран ажиллаж, залуучуудыг эх оронч хүмүүжлээр төлөвшүүлэх, батлан хамгаалах салбарын хуулийг иргэддээ сурталчлах, энх цагийн бүтээн байгуулалтанд эр цэргүүдийнхээ үүрэг оролцоог нэмэгдүүлэх ажлуудыг тогтмол хийж байна.

Image may contain: 7 people, people standing

Image may contain: 5 people, people standing

Image may contain: 5 people, people standing and outdoor

Image may contain: 6 people, people standing and outdoor

Н.Лхагва
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ