1921 оны Ардын хувьсгалаар түүхийн хуудсаа нээж, 1939 оны Халхын голын дайн болон Дэлхийн хоёрдугаар дайны төгсгөл болсон 1945 оны чөлөөлөх дайнд оролцож, ялалт байгуулсан арвин туршлага хуримтлуулж чадсан Монголын Зэвсэгт хүчин, ардын армиараа Монголчууд бид бахархдаг билээ. Монголын Зэвсэгт хүчин, ардын цэрэг, армийн 97 жилийн түүхэн замналыг сөхвөл бахдам ялалт, амжилт ололт, их бүтээн байгуулалт, энхийг сахиулах үйлсээс эхлээд өргөнөөс өргөн, уртаас урт замыг туулах нь ойлгомжтой.
Эх орныхоо тусгаар тогтнол, энх амгалан, сайн сайхны төлөө эрэлхэгээр тулалдаж амь насаа зориулсан олон зуун баатар хөвгүүд, Монгол Улсын батлан хамгаалах, Зэвсэгт хүчний үе үеийн нэрт жанжин, генерал, офицер, байлдагч, нийт бие бүрэлдэхүүний эх орныхоо төлөө хийсэн гавъяаг хойч үеийнхэн бид үнэлж баршгүй юм. Монгол Улсын батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчинд олон жил идэвх зүтгэл, үр бүтээлтэй ажиллаж байгаа алба хаагчид, ахмадууд, Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн нийт бие бүрэлдэхүүн болон Ховд нутгийн тэнгэрлэг эрчүүддээ Зэвсэгт хүчний яруу алдарт 97 жилийн ой, Монгол цэргийн өдрийн баярын мэнд хүргэе.
ВИДЕО:
ХОВД АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Д.ГАЛСАНДОНДОГ