-Аргын тооллын 3 сарын 18. Ням (Адьяа) гараг/ 2018 /



Хаврын дунд хөхөгчин туулай(их) сар, 4 ногоон мэнгэ, огторгуй суудалтай.
-Аргын тооллын 3 сарын 18. Ням (Адьяа) гараг/ 2018 /
--Билгийн тооллын шинийн 1, шарагчин тахиа, суудал уул, мэнгэ 1 цагаан, могойг хүлэгч-25 од, үхэхийн барилдлагатай өдөр. Сарын цээр өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 07:00-19:01. 
-Өдрийн сайн цаг: Туулай(05:40-07:40), морь(11:40-13:40), хонь(13:40-15:40), тахиа(17:40-19:40), хулгана(23:40-01:40), бар(03:40-05:40) болой.
-Хол газар явагсад зүүн хойд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Үс бүү засуул билгийн өдөр нь муу нас ахар болох гэмтэй болой.
-Үхэр, могой, тахиа, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин туулай жилтнээ сөрөг муу.
- Үйл бүхнийг хоригловол тус ихтэй, аливаа үйл үйлдвэл үр нь муу болой. Зурхайч лам Д.Цогтбаатар.
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ