-Аргын тооллын 3 сарын 15. Пүрэв (Бархасвад) гараг/



-Аргын тооллын 3 сарын 15. Пүрэв (Бархасвад) гараг/
--Билгийн тооллын 28, улаан морь, суудал төмөр, мэнгэ 4 ногоон, тооно-22 од, үл зохилдохын барилдлагатай өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 07:06-18:57. 
-Өдрийн сайн цаг: Морь(11:40-13:40), бич(15:40-17:40), тахиа(17:40-19:40), хулгана(23:40-01:40), үхэр(01:40-03:40), туулай(05:40-07:40) болой.
-Хол газар явагсад баруун урд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Үс бүү засуул билгийн өдөр нь муу хэрүүл тэмцэл ирэх гэмтэй.
-Бар, морь, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин хулгана, үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу.
-Сургуульд сурах, бичиг зурхай, эрдэм сурах, ном сонсох, номлох, хэвлэх, замд явах, санваар өгөх, шүтээн босгох, номын хурал байгуулах, эм найруулах, мод тарих, хөрөнгө исгэх, төрөх, буяны үйл, нууц зөвлөгөөн хийх, бурханд залбирах, нөхрийг эрэх, ихэс дээдэст тангараг, амлалт гаргах, андгай тангарагаас няцах, дайсныг номхруулах үйлд сайн. Байр сууц тохижуулах, гэр барих, засах, морь худалдах, уралдуулах, улаан идээ авах, үхэгсдийн үйл, бэрийн үйлд муу. Модон гараг дэлгэрдэгч сор бүү гарга. Зурхайч лам Д.Цогтбаатар
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ