“Гэр бүл, хүүхэд залуучуудын үүрэг хүлээгчдийн чадавхи бэхжүүлэх” сургалтаар 8 сумын 500 орчим хүнд хүрч ажиллав



Ховд аймгийн Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газраас санаачлан аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтэс, сумдын Хүүхдийн төлөө зөвлөлтэй хамтран “Гэр бүл, хүүхэд залуучуудын асуудлаар үүрэг хүлээгчдийн чадавхи бэхжүүлэх” сургалтыг 2017 оны 10-р сарын 2-23-ны өдрүүдэд зохион байгуулав. Шинээр хэрэгжиж эхэлсэн хууль тогтоомж, дүрэм журмыг сурталчлах,  сумын Хүүхдийн төлөө зөвлөл, хамтарсан багийн үйл ажиллагаатай танилцах, зөвлөн туслах, хүүхдийн өмнө үүрэг хүлээгчдийн хариуцлагыг нэмэгдүүлэхэд эерэгээр нөлөөлөх зорилготой уг сургалтыг Дарви, Манхан, Зэрэг, Мөст, Булган, Цэцэг, Үенч, Алтай сумдад зохион байгуулж Хүүхдийн төлөө зөвлөл, Хамтарсан багийн гишүүдийн төлөөлөл, эцэг эхийн төлөөлөл гээд нийт 500 орчим хүнд хүрч ажилласан байна.

  
Сургалтаар Хүүхдийн эрхийн тухай хууль, Хүүхэд хамгааллын тухай хууль, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулга, Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хууль, Хурдан морь уралдаанч хүүхдийн аюулгүй байдлыг ханган ажиллах арга зүй, Хүүхдийн элчийг сонгон ажиллуулах журам, Залуучуудын чиглэлээр төрөөс баримталж буй бодлого, Эрсдэлд нөхцөлд байгаа хүүхдэд нөхцөл  байдлын үнэлгээ хийх журам, Хүүхэд хамгааллын тоон үзүүлэлт гаргах арга зүй  зэрэг сэдвүүдээр мэдээлэл хийж, тухайн сумдад гарсан гэр бүл, хүүхдийн эсрэг хүчирхийллийн кейс дээр ажиллажээ.



Сургалтанд  оролцогчдоос гэр бүл, хүүхэд залуучуудын чиглэлээр цаашид хийгдэх ажлын санал авч оролцогчдоос гарсан саналыг тухайн сумын Хүүхдийн төлөө зөвлөл, хамтарсан багийн 2018 оны үйл ажиллагааны төлөвлөлтөнд тусгуулахаар сумдын Засаг дарга нарт  хүргүүлсэн байна. Тухайлбал  Албан хаагчид болон эцэг эхчүүдийн төлөөллөөс Залуучуудыг ажлын байраар хангах, малжуулах, Хүүхэд, залуучуудад амьдрах ухааны чиглэлээр сургалт, уулзалт, төрөл бүрийн арга хэмжээг явуулах, Хүүхэд залуус, иргэдийн нийгмийн аливаа үйл ажиллагаанд идэвхитэй оролцуулж хэвшүүлэх, Эцэг эх, залуу гэр бүлүүдэд хүүхэд төлөвшүүлэх, хүмүүжүүлэх чиглэлээр сургалт тогтмол хийх, Эцэг эхийн үүрэг оролцоог нэмэгдүүлэх ажлыг зохион байгуулах, үүрэг хариуцлагыг сайжруулах талаар санал гаргасан байна. Гаргасан саналыг нэгтгэн сум орон нутаг цаашдаа ямар асуудалд анхаарч ажиллах шаардлагатай байгаа талаар аймгийн  аймгийн Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газраас зөвлөмж боловсруулан сумдад хүргүүлжээ.




Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ