Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамнаас “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хууль сурталчлах, үүрэг хүлээгчдийн чадавх бэхжүүлэх” бүсчилсэн сургалтыг үндэсний хэмжээнд зохион байгуулж байгаа бөгөөд баруун бүсийн сургалтыг 11-р сарын 1-2 ны өдрүүдэд Ховд аймагт зохион байгууллаа. Энэ удаагийн сургалтыг Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллагаас хэрэгжүүлж буй “Тусгай хэрэгцээт боловсрол шаардлагатай хүүхдэд үзүүлэх эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын үйлчилгээг сайжруулах төсөл” Юнеско-ийн Монголын үндэсний комисстой хамтран зохион байгуулсан байна. Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн агуулга, үзэл санааг танилцуулах, үүрэг хүлээгчдийн мэдлэгийг дээшлүүлэн чадавхийг бэхжүүлэх, улмаар хуулийн хэрэгжилтийг ханган ажиллах талаар нэгдсэн ойлголт, мэдлэг эзэмшүүлэх зорилгоор зохион байгуулсан уг сургалтанд Баян-Өлгий, Ховд, Увс, Говь-Алтай, Баянхонгор, Завхан аймгуудын Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын салбар комиссын гишүүд, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах салбар зөвлөлийн гишүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллагын төлөөллөөс бүрдсэн 40 гаруй хүн хамрагдав.
ВИДЕО: