2017-2018 оны өвөл урьдчилсан байдлаар Ховд аймгийн нийт 91 багт 8435 малчин өрхийн 3,6 мянган мал хонин толгойд шилжүүлснээр 5,4мянган мал өвөлжинө гэсэн урьдчилсан дүн мэдээ гарч байна. Нийт нутгаар өвс бэлчээр муутайгаас ихэнх сумдад өвөлжилт, хаваржилт хүндэрч болзошгүй учраас аймгийн Засаг дарга Д.Галсандондог, Засаг даргын Тамгын газраас санаачлан "Малчиддаа тусалъя" аян зохион байгуулж өнөөдөр нээлтээ хийлээ. Нээлтийн үйл ажиллагаанд аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, аймгийн Засаг дарга Д.Галсандондог, аймгийн Засаг даргын орлогч Ч.Уранчимэг, аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Б.Ганболд нар болон бусад хэлтэс, агентлагийн дарга эрхлэгчид оролцов.
ВИДЕО: