Байгаль орчин ногоон хөгжлийн сайдын 181 дүгээр тушаал гарч “Агаарын бохирдлын эх үүсвэрийн улсын нэгдсэн тоо бүртгэл явуулах тухай” журам батлагдсантай холбогдуулан аймгийн Засаг даргын захирамж гарч ажлын хэсэг байгуулагдан журмын хэрэгжилтийг хэрхэн зохион байгуулж ажиллах талаар хуралдлаа. Ажлын хэсгийн ахлагчаар аймгийн Засаг даргын орлогч Ш.Батсүх, нарийн бичгийн даргаар Ус, цаг уур орчны шинжилгээний газрын дарга А.Энхзаяа гишүүдэд холбогдох бусад байгууллагын дарга нар болон зохих мэргэжилтнүүдийг оролцуулан цаашид хийж хэрэгжүүлэх ажлынхаа талаар ярилцав.
Агаарын бохирдлын эх үүсвэрийн улсын нэгдсэн тоо бүртгэлийг Агаарын бохирдлын суурин эх үүсвэр
ба хөдөлгөөнт эх үүсвэр гэсэн 2 ангилалаар явуулах юм байна.
Агаарын бохирдлын суурин эх үүсвэрт ердийн галлагаатай 10кВт хүчин чадалтай зуух /Ахуйн хэрэглээнд ашиглагдаж байгаа уламжлалт болон сайжруулсан зуух пийшин, усан халаалтын зуух, мөн жижиг үйлдвэрлэл, үйлчилгээ харуул хамгаалалтын байранд ашиглагдаж байгаа зуух/, Усан халаалтын 11-100 кВт хүчин чадалтай зуух /Ахуйн хэрэглээнд ашиглагдаж байгаа уурын болон усан халаалтын зуух, технологийн зориулалттай уур үйлдвэрлэдэг зуух, төвлөрсөн болон нэгдсэн дулаан хангамжийн усан халаалтын зуух, барилгын болон томоохон үйлдвэрлэл үйлчилгээнд ашиглагдаж байгаа зуух. Мөн дулааны цахилгаан станцын 101 кВт –аас дээш хүчин чадалтай зуух/,
Агаарын бохирдлын хөдөлгөөнт эх үүсвэрт дизель түлш болон шатахуунаар ажилладаг бүх төрлийн авто тээврийн хэрэгсэл, өөрөө явагч болон зөөврийн хөдөлгөөнт хэрэгслийг хамруулах зэргээр тоо бүртгэлийг явуулах юм.