Аймгийн Удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн боллоо



Ховд аймгийн цаг үеийн ажлын нөхцөл байдал, байгууллагуудын авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, үйл ажиллагааны талаар мэдээлэл солилцох, уялдаа холбоогоо сайжруулах зорилгоор Аймгийн Удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнийг сар бүрийн тогтсон өдрүүдэд зохион байгуулдаг. Энэ уламжлалын дагуу 10 дугаар сарын 24-ны өдөр “Аймгийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн”-ийг зохион байгууллаа. 

ВИДЕО:



Шуурхай зөвлөгөөнд аймгийн Засаг даргын эрхлэх хүрээний 95 байгууллагын дарга, захирал, эрхлэгч нар оролцохоос 64 байгууллагын удирдлагууд хүрэлцэн ирж, зөвлөгөөн 67.4 хувийн ирцтэйгээр боллоо. Энэ удаагийн шуурхай зөвлөгөөнийг Аймгийн Засаг даргын орлогч Ш.Батсүх, Аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Б.Ганболд нар удирдан явуулав.


Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ