Унгар улсад “Малын эмч” мэргэжлээр 20 хүнийг тэтгэлэгээр суралцуулна.


Ховд аймгийн Засаг дарга Д.Галсандондог өнгөрсөн долоо хоногт Улаанбаатар хотод ажиллах үеэрээ орон нутгаасаа Малын эмч мэргэжлээр Унгар улсад тус улсын Засгийн газрын тэтгэлгээр 20 хүн суралцуулах талаар “Уур амьсгалын өөрчлөлт” төслийн багийнхантай ярилцаж урьдчилсан байдлаар шийдвэрлүүлсэн байна. Тухайлбал, Бүгд Найрамдах Унгар улсын “Хөдөө аж ахуйн их сургууль”-д Малын эмч мэргэжлээр 4 жил сурах тэтгэлэгт хөтөлбөрт манай аймгаас 20 хүн хамрагдах боломжтой юм.  

Хамгийн гол нь эдгээр хүмүүс нь нутаг орондоо ирээд тус мэргэжлээр үр дүнтэй ажиллах хүсэл эрмэлзэлтэй, мал аж ахуйн салбарт ажиллах сонирхолтой хүн байх ёстой гэдгийг төслийн зүгээс анхааруулсан байна. Энэхүү тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй иргэдийн бүртгэл аймгийн ЗДТГазарт 11 сарын 25-ыг хүртэл явагдах бөгөөд сум тус бүрээс нэг суралцагч хамруулах юм. Иймээс сумууд хүсэлтэй хүнээ санал болгох юм боломжтой. Шалгуур үзүүлэлтийн хувьд ерөнхий боловсрол эзэмшсэн байх бөгөөд Англи, Орос хэлний аль нэгээр шалгалтанд хамрагдах юм байна. 
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ