Монгол улсын Батлан хамгаалах тухай хуулийн 4 дүгээр бүлгийн 17 дугаар зүйлийн 1,4 дэх заалт, Монгол Улсын Засгийн газрын 2014 оны мн/58 дугаар тогтоол тус тус үндэслэн гаргасан Ховд аймгийн Засаг даргын 2017 оны 2 дугаар ээлжийн цэрэг халах, татах ажлыг зохион байгуулах тухай А/413 дугаар захирамжийн дагуу цэрэг халах, татах ажиллагааг 2017 оны 10-р сарын 1-ний өдрөөс 20-ний өдрүүдэд зохион байгуулав. Энэ оны 2 дугаар ээлжийн цэрэг татлагын ажлын комиссын даргаар аймгийн ЗДТГ-ын дарга Б.Ганболд, салбар комиссын даргаар Цэргийн штабын дарга, хурандаа А.Эрдэнэчулуун, нарийн бичгийн даргаар Цэргийн штабын тоо бүртгэлийн офицер, дэд хурандаа Б.Батмөнх, гишүүдээр БОЭТ-ийн төвийн эмчилгээ эрхэлсэн орлогч дарга н.Баясгалмаа нарын нарийн мэргэжлийн 12 эмч, Цагдаагийн газрын дарга, Цагдаагийн дэд хурандаа Д.Мөнхболд нар багтан цэрэг татлагын ажлыг 10-р сарын 1-17-ны өдрүүдэд зохион байгуулж явууллаа.