Ховд аймгийн МХУЗ-ын багш, бага ангийн багш, менежерүүд “Монгол хэл бичгийн сургалтын чанарыг дээшлүүлэх” талаар ярилцлаа


Ховд аймгийн ЗДТГ, БСУГ, Хэл бичгийн үндэсний зөвлөлийн Ажлын алба болон ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн хамтран аймгийн МХУЗ-ын багш, бага ангийн багш, менежерүүдийн “Монгол хэл бичгийн сургалтын чанарыг дээшлүүлэх” нь сэдэвт уулзалт хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Энэ нь Монгол хэл бичиг, ЭЕШ-ын чанарыг дээшлүүлэх хүрээнд бага анги МХУЗ-ын багш нарын хамтын оролцоонд түшиглэн чанарын үнэлгээ, ололт амжилт алдаа дутагдлыг хэлэлцэн цаашид Монгол хэл бичгийн сургалтыг сайжруулах зорилготой юм. Мөн зөв бичих дүрэм, тайлбар толийн талаар хэлэлцүүлэг хийж сургалтанд оролцогчдын саналыг сонслоо. Түүнчлэн аймгийн соёлын биет бус өв тээгчидтэй уулзаж баруун бүс нутаг тэр дундаа Ховд аймгийн иргэдийн соёлын өвийн асуудлаар, Ховд их сургуулийн багш, оюутнуудтай уулзаж Монгол үсгийн дүрмийн журамласан толийг ашиглах заавар, арга зүйн талаар мэдээлэл өгч санал солилцов.


Мөн аймгийн төвийн албан байгууллага, аж ахуй нэгжүүдийн хаягжуулалт Монгол хэлний тухай хуулийн дагуу хийгдэж байгаа эсэх болон стандарт шаардлагыг хангаж байгаа тал дээр зөвлөгөө өгөв. Ховд аймгийн хаягжуулалтын стандартын хувьд 40 гаруй хувьтай байна гэж мэргэжлийн хүмүүсийн зүгээс дүгнээд байна. Өөрөөр  хэлбэл, аливаа албан байгууллагын хаяг босоо монгол бичиг болон крилл үсгээр хослосон байдлаар хамт бичигдэх ёстой юм. Тиймээс энэхүү хаягжуулалтыг стандартын дагуу хийж гүйцэтгэх ажил хуулийн дагуу 2017 он дуустал хийгдэх юм байна. 


Уулзалтын  төгсгөлд аймгийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн бодлого хариуцсан орлогч дарга Ч.Уранчимэг сургалт зохион байгуулж байгаа судлаач, эрдэмтдийг хүлээн авч уулзан хэл соёлын салбарын талаар санал солилцсон байна.  


Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ