“УНИВЕРСИАД-2017” наадмын хүрээнд зохион байгуулсан “ОЮУТАН БИЕ ДААН СУРАЛЦАХ НЬ” сэдэвт эрдэм шинжилгээний бага хуралд Х.ЕРКЕГҮЛ түрүүллээ.


“УНИВЕРСИАД-2017”
наадмын “Оюутан бие даан суралцах нь” сэдэвт оюутны эрдэм шинжилгээний бага хурал ХИС-ийн Лекцийн танхимд явагдаж, 7 илтгэл хэлэлцлээ. 
I байр: Ч.Мандалсайхан удирдагчтай АШУҮИС-ийн Говь-Алтай аймаг дахь Анагаах ухааны сургуулийн Эмчилгээний V ангийн оюутан Х.Еркегүлийн “АШУҮИС-ийн Говь-Алтай аймаг дахь Анагаах ухааны сургуулийн оюутнуудын бие даан суралцах арга барилыг судалсан нь” 
II байр: доктор Ж.Хиналган удирдагчтай ХИС-ийн Баян-Өлгий аймаг дахь салбар сургуулийн Математикийн багш-IV ангийн оюутан А.Ахжулдызын “Оюутнуудын бие даан суралцах чадвар эзэмшсэн байдалд хийсэн дүн шинжилгээ”, 
III байр: ХИС-ийн Бизнесийн тэнхимийн багш Б.Наранцэцэг удирдагчтай Эрхзүй-IV ангийн оюутан Л.Мөнхцоожийн “Оюутан бие даан суралцахад цагийн менежмент нөлөөлөх нь” сэдэвт илтгэлүүд шагналт байранд шалгарлаа.
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ