Жайкагийн “Өвсний үндэс хөтөлбөр”-ийн хүрээнд Ховд аймагт гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр төсөл хэрэгжинэ.


Жайкагийн “Өвсний үндэс хөтөлбөр”-ийн хүрээнд уур амьсгалын өөрчлөлтөөс үүдсэн гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр иргэд, орон нутгийн удирдлагыг чадавхжуулах зорилготой төслийг Японы Нагоя их сургууль санаачлан МУИС, ОБЕГ-тай хамтран Ховд аймагт  хэрэгжүүлэхээр болоод байна. 2017-2022 он хүртэл 5 жилийн хугацаатай хэрэгжих уг төслийн багийнхан Ховд аймагт ажиллаж орон нутгийн удирдлагуудтай уулзаж, санал солилцлоо.

ВИДЕО: 



Монгол улсын 21 аймгаас ганцхан Ховд аймгийг сонгон энэхүү төслөө  хэрэгжүүлэх болсонд аймгийн Засаг дарга Д.Галсандондог талархаж байгаагаа илэрхийлээд, хамтын ажиллагаандаа амжилт хүслээ.
 


 

Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ