-Аргын тооллын 12 сарын 27. Мягмар(Ангараг) гараг / 2016
-Билгийн тооллын 29, хонгорцог-17 од, харагчин хонь, түлэх барилдлагатай өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 08:41-17:05.
-Өдрийн сайн цаг: бар(03:40-05:40), туулай(05:40-07:40), могой(09:40-11:40), бич(15:40-17:40), нохой(19:40-21:40), гахай(21:40-23:40) болой.
-Хол газар явагсад урд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Үс бүү засуул. Билгийн өдөр нь муу болой.
-Туулай, хонь, гахай, морь, могой жилтэн аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин үхэр, бич, тахиа жилтэн сөрөг муу.
-Дайсныг номхтгох, цэргийн ба догшин үйл, ноён тавих, захиран тушаах, бурханд залбирах, хот тосгон барьж эхлэх, ажилчин авах, хатуу үйл үүсгэвэл сайн. Өндөр суудалд суух, дарцаг хийсгэх, өвчин үзүүлэх, засуулах, эм уух, хануур, төөнүүр хийлгэх, эм найруулах, цэрэг хөдөлгөх, замд гарах, бэрийн үйл, үхэгсдийн үйл, арилжаа хийхэд муу. Эр хүн хэрэг чирэгдэлд холбогдохоос болгоомжилж явах ёстой. Хүн мал амгалангүй тул хичээн сэрэмжлэх хэрэгтэй. Түшмэл, хутганы өдөр дэлгэрдэгч хутга бүү хурцал.