Аймгийн Засаг даргын орлогч Э.Уртнасан Манхан суманд ажиллав. Энэ үеэр “Шувуухай” хүүхдийн цэцэрлэгээр орж ажил байдалтай нь танилцлаа. Тус цэцэрлэг нь 24 орон тоотой. Зургаан бүлэгт 180 хүүхэд хамруулж сургуулийн өмнөх боловсрол олгож байна. Эрхлэгч О.Насанжаргалын өгсөн мэдээллээр: Хүүхэд, багачуудад сургуулийн өмнөх боловсрол олгох ажил хэвийн. Сургалтын орчин, тохижилтын ажлыг зохих түвшинд хийсэн талаар мэдээлэл өглөө. Мөн шийдвэрлэх шаардлагатай зарим асуудлыг танилцуулав. Ойрын жилүүдэд: -Цэцэрлэгийн есөн багшийг компьютержуулах, -Сумын хэмжээнд бохирын нэгдсэн систем байгуулах шаардлагатай байгааг онцоллоо. “Шувуухай” цэцэрлэг нь нэгдсэн цэвэр, бохирт холбогдсон. Аймгийн “ШИМ-УС” ОНӨААТҮГ-т дуудлага өгч улиралд нэг удаа бохироо соруулдаг. Нэг удаа бохир соруулж, зайлуулахад 1 200 000-1 600 000 төгрөг зарцуулж байгаа нь төсөвт хүндрэл учруулдаг байна. Огноо: 1/30/2025 Төрөл: Аймгийн ЗДТГ Сэтгүүлч: Н.Батчимэг, Н.Лхагва 963 Мэдээ таалагдсан: