Б.Цэрэндавааг аймгийн Боловсролын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томиллоо

2 хүн ба бичвэр нарын зураг байж магад

Боловсролын яамны сайдын тушаалаар Б.Цэрэндавааг аймгийн Боловсролын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томиллоо. Үүнтэй холбогдуулан аймгийн Нийгмийн бодлогын асуудал эрхэлсэн орлогч Л.Энхбаяр ажилд томилсон захирамж, тамга тэмдгийг гардуулан өгч баяр хүргэв.

2 хүн ба бичвэр нарын зураг байж магад

Энэ үеэр: 


Засгийн газрын болон Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт боловсролын асуудлаар туссан заалтыг хэрэгжүүлэх, Салбарын шинэчлэл, хүний нөөцийн бодлогод анхаарах, 
Сургалтын чанарыг сайжруулах зэрэг олон асуудалд шийдэл эрэлхийлж бодит ахиц дэвшил гарган ажиллахыг зөвлөж санал солилцов. 

1 хүн нарын зураг байж магад

Б.Цэрэндаваа боловсролын салбарт 27 жил ажилласан туршлагатай. Хэл шинжлэлийн ухааны доктор, дэд профессор цолтой.

1 хүн ба бичвэр нарын зураг байж магад

3 хүн нарын зураг байж магад
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ