Аймгийн Онцгой комисс хуралдаж хэд хэдэн шийдвэр гаргажээ

6 хүн ба бичвэр нарын зураг байж магад

Өнөөдөр /2025.01.17/ аймгийн Онцгой комисс хуралдлаа. Хурлаар:

-Өвөлжилтийн нөхцөл байдлын мэдээлэл,
-Ирэх хоёрдугаар сарын цаг агаарын нөхцөл байдал, урьдчилсан төлөв,
-Томуу, томуу төст өвчлөлийн дэгдэлт, авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар холбогдох байгууллагуудаас мэдээлэл танилцууллаа.

4 хүн нарын зураг байж магад

Ховд аймаг хөдөө аж ахуйн өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хүрээнд аюулгүйн нөөцдөө 210 тн өвс, 560 тн тэжээл, хөдөөгийн сумууд 496 тн өвс, 358.5 тн тэжээл тус тус бэлтгэсэн.

Одоогоор нийт нутгийн 91 хувьд цасан бүрхүүл тогтсон. Ихэнх нутгаар цагаанаар зудархуу, нутгийн 20 хувьд эрсдэл их, 80 хувьд нэн их эрсдэлтэй нөхцөлд байна.

2 хүн нарын зураг байж магад

Хоёрдугаар сарын цаг агаарын урьдчилсан мэдээгээр агаарын дундаж температур нутгийн хойд хэсгээр олон жилийн дунджаас хүйтэн, бусад нутгаар олон жилийн дунджийн орчим, хур тунадас нийт нутгаар дунджийн орчим орох төлөвтэй байна. Цаашид цаг агаар хүйтэрч, цас нэмж орвол өвөлжилт хүндрэх эрсдэлтэй. Иймээс хөдөөгийн сумдын баг өрх бүрээр нарийвчилсан судалгаа авч эхэлсэн бөгөөд аюулгүйн нөөцийг хэрэгцээт өрхөд нь хүргэх ажлыг эхлүүлжээ. Иймд дээрх нөхцөл байдлыг үндэслэн аймгийн Онцгой комиссоос дараах шийдвэрийг гаргалаа. Үүнд:

-Он дамжин хадгалагдсан 8279 пресс өвсийг нэг боодлыг нь 5000 төгрөгөөр,
-Хорголжин тэжээл, хүчит тэжээл, улаан буудай, хивгэн тэжээлийг 50 хувийн хямдралтай үнээр малчдад олгохоор шийдвэрлэв.

Засаг даргын орлогч Э.Уртнасангаар ахлуулсан ажлын хэсэг томилж зудын эрсдэлийн үнэлгээг харгалзан үзэж, өвс, тэжээлийг сумдад хуваарилан ажиллахыг үүрэг болгов.

3 хүн ба бичвэр нарын зураг байж магад

Үүнээс гадна энэ удаагийн Онцгой комиссын хурлаар зэрлэг ан амьтанд био техникийн арга хэмжээ авах талаар холбогдох байгууллагаас мэдээлэл танилцууллаа.

Улмаар зэрлэг ан амьтдад 1000 боодол өвс тавихаар шийдвэрлэв. Үүнээс гадна тусгай хамгаалалттай газар нутгуудад хуулийн хүрээнд био техникийн арга хэмжээ авах талаар чиглэл хүргүүлэх, авах арга хэмжээний талаарх саналаа аймгийн Онцгой комисст ирүүлэхийг БОАЖГ-ын дарга Ч.Нэргүйд үүрэг болгов.

3 хүн, хичээл хийж буй хүмүүс ба ширээ нарын зураг байж магад

Мөн Мөнххайрхан сумаас ирүүлсэн хүсэлтийн дагуу өндөр уулын бүс нутагт зам гаргах, айл өрхүүдийн нүүрс татан авалтад шаардагдах 600 литр шатахууны санхүүжилтийг, Булган сумын малчдын хохирлыг барагдуулахад шаардагдах төсвийг тус тус шийдвэрлэлээ.

8 хүн, хичээл хийж буй хүмүүс ба бичвэр нарын зураг байж магад

9 хүн ба бичвэр нарын зураг байж магад
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ