-Аргын тооллын 10 сарын 7. Даваа (Сумьяа) гараг (2024)



-Аргын тооллын 10 сарын 7. Даваа (Сумьяа) гараг (2024)
-Билгийн тооллын шинийн 5, хөх луу, мэнгэ 9 улаан, суудал гал, од гар од-16, идэр барилдлагат өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 06:59-18:19.
-Өдрийн сайн цаг: Луу(07:40-09:40), могой(09:40-11:40), бич(15:40-17:40), тахиа(17:40-19:40), гахай(21:40-23:40), бар(03:40-05:40) болой.
-Үс засуулахад эд, мал арвижих маш сайн. Харин нохой, луу жилтнээ муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад урд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Хулгана, бич, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин нохой жилтнээ сөрөг муу.
-Хүний сүлд ам, хүйс, танхимд, гэрийн сүлд хатавч, хаалганы хажуу хананд орших болой.
-Эм хүмүүн, нохой жилтний сүлд гараг.
-Сайн нь: Аливаа санасан зөв ажил үйл сэтгэлчлэн бүтэх сайн. Муу нь: эд, мал гадагш өгөх, эвлүүлэх, бэрийн үйл, улайны үйл, мал гаргах, ан гөрөө хийх, цэрэгт мордох, онгоц, сал, модон тээрэм урлах, гүүр барих, хануур төөнүүр хийлгэх, газар малтах, оёж, хатах, эсгэх, модны үйл, нүүдэл хийх, ном сонсох, замд гарах, шинэ хувцас өмсөх, өмнө зүгт явах муу. Лусын үүд дэлгэрдэгч балин бүү гарга.
-Зурхайч Д. Цогтбаатар.

-Аргын тооллын 10 сарын 6. Ням (Адьяа) гараг (2024)
-Билгийн тооллын шинийн 4, харагчин туулай, мэнгэ 1 цагаан, суудал хий, од эрхтний тэргүүн-15, арвидах барилдлагат өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 06:58-18:21.
-Өдрийн сайн цаг: Туулай(05:40-07:40), морь(11:40-13:40), хонь(13:40-15:40), тахиа(17:40-19:40), хулгана(23:40-01:40), бар(03:40-05:40) болой.
-Үс засуулахад баян ноён болох, бие, эрхтний хүч сайжрах маш сайн. Харин тахиа, бар, туулай жилтнээ муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад урд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Гахай, хонь, туулай, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин тахиа жилтнээ сөрөг муу.
-Хүний сүлд бэлхүүс, нууцын оронд, гэрийн сүлд үүд, хойморт орших болой.
-Ихэс дээдэс, луу жилтний сүлд гараг.
-Сайн нь: Аливаа санасан зөв ажил үйл сэтгэлчлэн бүтэх сайн. Муу нь: нялхасыг хөлд оруулах, гадагш явуулах, тээрэм босгох, андгай тавих, чуулах, даллага авах, төрөл садан болох, ан гөрөө хийх, газар хагалах, суваг шуудуу малтах, цэрэг хөдөлгөх, тариа ногооны үр суулгах, нүүдэл хийх, үзмэр үзэх, хурим хийх, газар хөндөх, мал хөнгөлөх, хэрүүл тэмцэл, хүн, малыг самнах, ханаж, төнөх, шинэ гэр, байшин, асар майхан барих, суурь тавих, замд гарах, бэрийн үйл, үхэгсдийн үйл, эсгэх, оёж, хатгах муу. Тэнгэрийн үйл дэлгэрдэгч шидийг бүү үйлд.
-Зурхайч Д. Цогтбаатар.

-Аргын тооллын 10 сарын 5. Бямба (Санчир) гараг (2024)
-Билгийн тооллын шинийн 3, хар бар, мэнгэ 2 хар, суудал мод, од салхины эх-14, үл тохирох барилдлагат өдөр. Балжинням, дашнямтай өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 06:57-18:23.
-Өдрийн сайн цаг: Нохой(19:40-21:40), хулгана(23:40-01:40), үхэр(01:40-03:40), луу(07:40-09:40), могой(09:40-11:40), хонь(13:40-15:40) болой.
-Үс засуулахад эд, мал баялаг төгөлдөр баясгалан болох маш сайн. Харин бич, гахай, хулгана, үхэр жилтнээ муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад хойд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Нохой, морь, бар, үхэр жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин бич, гахай, хулгана жилтнээ сөрөг муу.
-Хүний сүлд хас, бөгсөнд, гэрийн сүлд бүх гэрторших болой.
-Цог буян, өлзийн хутгийн өдөр тул аливаа үйлд маш сайн. Буяны үйл, үйлс эхлэн, хишиг даллага авах, гэр байшин барих, бэр буулгах, хуврага тойн болох, эд мал авах зэрэгт буян хишиг нэмэх нэн сайн.
-Зурхайч Д. Цогтбаатар.
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ