-Аргын тооллын 8 сарын 17. Бямба (Санчир) гараг (2024)



-Аргын тооллын 8 сарын 17.
 Бямба (Санчир) гараг (2024)
-Билгийн тооллын шинийн 13, харагчин үхэр, мэнгэ 6 цагаан, суудал уул, элдэв тэнгэртэн-20 од, шид барилдлагат өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 05:50-20:01.
-Өдрийн сайн цаг: Могой(09:40-11:40), бич(15:40-17:40), нохой(19:40-21:40), гахай(21:40-23:40), бар(03:40-05:40), туулай(05:40-07:40)болой.
-Үс засуулахад аз жаргал ирэх маш сайн. Харин хонь, гахай, хулгана, үхэр жилтнээ муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад баруун хойд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Могой, тахиа, үхэр жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин хонь, гахай, хулгана жилтнээ сөрөг муу.
-Хүний сүлд чих, нүд, хоолой, хүзүүнд, гэрийн сүлд авдар, шүүгээнд орших болой.
-Нялхас, үхэр жилтний сүлд гараг, гахай, хулгана жилтний харш гараг.
-Сайн нь: Аливаасанасан зөв үйлс сэтгэлчлэн бүтэх маш сайн. Муу нь: бузарыг дарж, дайсагнах үйл, их хэрэг үүсгэх, ном унших, өндөр суудалд суух, туг дарцаг хийсгэх, урлан бүтээх, дархлах, эрдэм ухаанд суралцах, малын хашаа, хороо барих, цэрэг хөдөлгөх, шинэ малгай, хувцас өмсөх, хурим хийх, хүнийг ханаж, төнөх, замд гарах, дээл хувцас, гэр орны хэрэгсэл эсгэх, оёж, хатгах, нүүдэл хийх, морь уралдуулж эхлэх, мал хөнгөлөх, арилжаа наймаа хийх, эд мал худалдан авах, бэрийн үйл муу.Газрын гараг дэлгэрдэгч эд бүү гарга.
-Зурхайч Д. Цогтбаатар.
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ