-Аргын тооллын 6 сарын 6. Пүрэв (Бархасвадь) гараг (2024)



-Аргын тооллын 6 сарын 6. Пүрэв (Бархасвадь) гараг (2024)
-Билгийн тооллын 30, цагаагчин үхэр, мэнгэ 6 цагаан, суудал уул, чөлөөт эх-3 од, үл тохирох барилдлагатай өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 04:54-20:47.
-Өдрийн сайн цаг: Могой(09:40-11:40), бич(15:40-17:40), нохой(19:40-21:40), гахай(21:40-23:40), бар(03:40-05:40), туулай(05:40-07:40) болой.
-Үс бүү засуул эрлэг лугаа учрах тул муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад баруун хойд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Тахиа, могой, бар, туулайжилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин хонь, луу, нохой, үхэр жилтнээ сөрөг муу.
-Хүний сүлд бүх биенд, гэрийн сүлд тооно, тааз, цонхонд орших болой.
-Лам хүний, бар, туулай жилтний сүлд гараг, үхэр, луу, хонь, нохой жилтний харш гараг.
-Сайн нь: Аливаа санасан зөв ажил үйл сэтгэлчлэн бүтэх сайн. Муу нь: бузарыг дарж, дайсагнах үйл, их хэрэг үүсгэх, ном унших, арилжаа наймаа хийх, амраг садан бололцох, багш шавь барилдах, өндөр суудалд суух, туг дарцаг хийсгэх, урлан бүтээх, дархлах, эрдэм ухаанд суралцах, малын хашаа, хороо барих, цэрэг хөдөлгөх, шинэ малгай, хувцас өмсөх, үс засуулах, бэрийн үйл, мал хөнгөлөх, малын үс, ноос хяргах, эд, мал худалдан авах, үхэгсдийн үйл, мал гаргах муу.Модон гараг дэлгэрдэгч сор бүү гарга.
-Зурхайч Д. Цогтбаатар. 
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ