"АНГИРТ"-д зохион байгуулсан “ЗУСЛАНГИЙН НЭГ ӨДӨР”-т давхардсан тоогоор 1500 орчим иргэн хамрагджээ



Мөст, Цэцэг, Алтай сумын малчдын зуслангийн бэлчир нутаг болох “АНГИРТ”“ЗУСЛАНГИЙН НЭГ ӨДӨР”-ийг зохион байгууллаа. Энэ үеэр Улсын бүртгэл, Нийгмийн даатгал, Нийгмийн халамж, Статистик, Газрын харилцаа, Invest Khovd зэрэг төрийн байгууллагын ажилтан, албан хаагчид чиг үүргийнхээ хүрээнд иргэдэд зөвлөгөө, мэдээлэл өгч санал хүсэлтийг нь сонсов.



Монгол улсын гавьяат эмч нарын баг дотор, мэдрэл, эмэгтэйчүүд, дүрс оношилгоо, амны хөндийн эрүүл мэндийн чиглэлээр үзлэг оношилгоо хийж зөвлөгөө өглөө. 



Мөн үс засах үйлчилгээ үзүүлж багийн иргэдийн дунд волейболын тэмцээн зохион байгуулав.



Давхардсан тоогоор 1500 орчим иргэн үйлчилгээ авсан байна.



“ЗУСЛАНГИЙН НЭГ ӨДӨР”-өөр Засгийн газраас хэрэгжүүлж буй “ШИНЭ СЭРГЭЛТИЙН БОДЛОГО”-ын "ХӨДӨӨГИЙН СЭРГЭЛТ" зорилтын хүрээнд төрийн бүтээмжийг сайжруулж  малчид, иргэдэд төрийн болон эрүүл мэндийн үйлчилгээ хүргэх зорилготой. 



Энэ зуны хувьд тус арга хэмжээг үе шаттай зохион байгуулахаар төлөвлөсөн. Үүний дагуу эхний ээлжид Мөнххайрхан сумын Хаг багийн нутаг “ИХ ХОТГОР”-ын зуслан, Дуут сумын хөх бэлчир багийн нутаг “ХӨХ БЭЛЧИР”-ийн зуслан, Мянгад сумын Баянбулаг багийн нутаг “БАЯНБУЛАГ”-ийн зуслан, Зэрэг сумын Бураа багийн нутаг “ШИЛИЙН ГОЛ”-ын зуслан, Зэрэг, Манхан сумын малчдын зуслангийн бэлчир болсон “ЭРЭГИЙН ЭХЭН”, Мөст, Алтай, Цэцэг сумын малчдын зуслангийн бэлчир болсон “АНГИРТ”-ын зусланд ажиллав. 



Үр дүнд нь давхардсан тоогоор нийтдээ 3600 гаруй малчдад төрийн болон эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлж тэдний санал бодлыг сонссон байна.










Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ