Зэрэг сумын нутаг "ЭРЭГИЙН ЭХЭН"-д "ЗУСЛАНГИЙН НЭГ ӨДӨР" зохион байгуулав



Төрийн болон эрүүл мэндийн үйлчилгээг үйлчилгээг иргэдэд хүргэх “ЗУСЛАНГИЙН НЭГ ӨДӨР” арга хэмжээг Зэрэг сумын нутаг “ЭРЭГИЙН ЭХЭН”-д зохион байгуулав. Зуслангийн тус бүс нутагт Зэрэг, Манхан сумын айл өрхүүд нутагладаг.



Энэ оны 07 дугаар сарын 24-ний зохион байгуулсан арга хэмжээний үеэр Улсын бүртгэл, Нийгмийн даатгал, Нийгмийн халамж, Статистик, Газрын харилцаа, Invest Khovd зэрэг төрийн байгууллагын ажилтан, албан хаагчид чиг үүргийнхээ хүрээнд иргэдэд зөвлөгөө, мэдээлэл өгч санал хүсэлтийг нь сонсов. 



Монгол улсын гавьяат эмч нарын баг дотор, мэдрэл, эмэгтэйчүүд, дүрс оношилгоо, амны хөндийн эрүүл мэндийн чиглэлээр үзлэг оношилгоо хийж зөвлөгөө өглөө.



Мөн үс засах үйлчилгээ үзүүлж багийн иргэдийн дунд волейболын тэмцээн зохион байгуулав.



Зэрэг сумын нутаг “ЭРЭГИЙН ЭХЭН”-д зохион байгуулсан “ЗУСЛАНГИЙН НЭГ ӨДӨР”-өөр төрийн албан хаагчид болон эрүүл мэндийн салбарынхан давхардсан тоогоор 576 иргэнд төрийн нэг цэгийн болон эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлсэн байна.


Засгийн газраас хэрэгжүүлж буй “ШИНЭ СЭРГЭЛТИЙН БОДЛОГО”-ын "ХӨДӨӨГИЙН СЭРГЭЛТ" зорилтын хүрээнд төрийн бүтээмжийг сайжруулж  малчид, иргэдэд төрийн болон эрүүл мэндийн үйлчилгээ хүргэх зорилготой тус арга хэмжээний үеэр аймгийн Засаг дарга иргэдтэй уулзаж өвөлжилтийн бэлтгэлийг хангах, орон нутагт тулгамдаж буй зарим асуудлын талаар санал солилцов. 



Аймгийн Засаг дарга Э.Болормаа малчдын зүгээс тавьж буй: 

-“ЦЭНХЭРИЙН ГОЛ”-ын гольдролыг өөрчилсөн эсэх, 
-Малын тарилга туулгалтыг хугацаанд нь бүрэн хийсэн эсэхийг шалгаж дүгнэлт гарган холбогдох арга хэмжээ авч ажиллах чиглэлийг холбогдох албан тушаалтан, мэргэжлийн байгууллагад нь өглөө.







Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ